БИДНИЙ ТУХАЙ

Товч танилцуулга

“Төв Консалтинг” ХХН

Өмгөөллийн “Төв Консалтинг” ХХН хууль зүйн фирм нь 2016 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд хууль зүйн бүхий л салбарт онол, хэрэглээний өндөр түвшинд бэлтгэгдсэн, арвин туршлагатай, мэргэшсэн өмгөөлөгч, хуульчдаас бүрдэн үйл ажиллагаагаа явуулж байна. Бид Байгуулагдсан цагаасаа хойш дотоод, гадаадын томоохон байгууллага, компани, иргэдэд хууль зүйн туслалцаа амжилттай үзүүлж, үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд бүрэн хамгаалахын төлөө үнэнч шударга ажилладаг.

Манай хууль зүйн фирм нь үйл ажиллагаандаа нийгмийн сайн сайхны төлөө байх, итгэл хүлээсэн байх, мэдлэгт суурилсан, мэргэшсэн байх, үнэнч шударга байх, санаачилагатай байх, багийн сэтгэлгээг төлөвшүүлсэн байх, ёс зүйтэй байх зарчмыг баримтлан ажилладаг болно.


Эрхэм зорилго

Манай нөхөрлөл нь иргэн хуулийн этгээд, төрийн байгууллагад нарийн мэргэшлийн хууль зүйн үйлчлилгээ үзүүлдэг бөгөөд манай үйлчлүүлэгчид гол төлөв монголын томоохон компаниуд болон иргэд, Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд, тэдгээрийн төлөөлөгчийн газрууд байдаг.

  • Шударга ёс

Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, ёс суртахууныг дээдэлж ажиллах.

  • Нийгмийн оролцоо

Монгол улсын эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх, манлайлан оролцож ажиллах.

  • Үйлчлүүлэгч

Үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж ажиллах.

Үнэт зүйлс

  • Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах
  • Ёс суртахуун, шударга ёсыг төлөвшүүлэх
  • Нийгмийн сайн сайхны төлөө байх 
  • Мэдлэгт суурилсан, мэргэшсэн байх
  • Мэргэжилдээ хариуцлагатай, ёс зүйтэй байх
  • Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа үнэнч шударгаар гүйцэтгэх
  • Хараат бус байх,